Нийслэлийн МАН-ын бага хурал мар­гааш бо­лох байсан ч хойш­логдож,  энэ сарын 10-нд товлогджээ. Хурлаар намын хяналтын хорооны тайлан, нийслэлийн МАН-ын даргын асуудлыг хэлэлцэх юм. Нийслэлийн МАН-ын даргын сон­гуульд Сон­гино­хайрхан дүүр­гийн МАН-ын хо­роо­ны дарга Д.Сумъяа­базар, нийс­лэлийн МАН-ын хо­роо­ны даргын үүрэг гүйцэтгэгч С.Бат­болд нар өрсөлдөнө гэсэн таамаг бай­гаа. Мөн Баян­зүрх, Налайх, Сонгинохайрхан дүүргийн намын хорооныхон  Бага хуралд квотоор төлөөлөл орохыг эсэргүүцэж байгаа. Ингэхдээ МАН-ын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан “Аймаг, нийслэлийн намын Бага хурал нь намын анхан шатны байгууллагаас сон­госон төлөөлөгчөөс бүрдэнэ” гэсэн заалтыг үндэслэл болгож  байгаа билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сониноос

')}