Монгол Улсын нийт хүн амын 70 гаруй хувийг 35 хүртэлх залуучууд эзэлдэг. Тиймээс залуучуудын оролцоо төрийн зөв бодлого шийдвэр гарахад чухал үүрэгтэй. Эдгээр залуус өнөөдөр ‘Бүсчилсэн хөгжилд-Залуучуудын оролцоо, манлайлал’ сэдвээр зөвлөлдөх юм. Засгийн газраас баримталж буй бүсчилсэн хөгжлийн зорилт, төлөвлөгөө энэ гурван дүүрэгт шууд хэрэгжих нөөц бололцоо бий. Тийм ч учраас залуучууд манлайлал үзүүлж, оролцоотой байх идэвх гаргаж байгаа нь сайшаалтай зүйл билээ.