Засгийн газрын хуралдаанаас ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Улмаар түүний албан үүргээ гүйцэтгэх хугацаанд холбогдсон асуудлуудыг шалгуулахаар АТГ-т шилжүүлэхээр шийдвэрлэсэн тухай эх сурвалж мэдээлэв.

Энэ талаар ИНЕГ-аас тодруулахад чөлөөлсөн мэдээлэл нь худал ташаа зорилготой мэдээлэл тарааж буй гэдгийг хэлэв.

Эргэн сануулахад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч хавар салбарын сайд Л.Халтарт хандан “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Том толгойлсон нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд яв. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэж хэлж байжээ.