УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарыг түтгэлзүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон 14 гишүүн нууцаар санал өгсөн. Санал өгсөн УИХ-ын гишүүдийн 7 нь тэднийг түтгэлзүүлэхийг дэмжсэн бол 7 нь дэмжээгүй байна. Гишүүдийн санал тэнцсэн нь түтгэлзүүлэх шаардлагагүй гэж үзэж буй шийдвэр юм.
Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж уг асуудлыг мөн хэлэлцэнэ. Улмаар асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар эцийн байдлаар шийднэ. Ингэхдээ нууц санал хураалт явуулах юм. ')}