Үхсэн малын махыг будганд оруулаад буцаагаад бусдад өндөр үнэтэй зардаг байсан хятад иргэдийг өчигдөр орой цагдаагийнхан илрүүлэн саатуулсан байна.
Тэдгээр иргэд муудаж өмхийрсөн махыг тусгайлан бэлтгэсэн химийн бодистой хольж үнэр амтыг дараад иргэдэд худалдан борлуулах гэж байснаа хүлээсэн байна. Тодруулбал, өчигдөр орой 20.30 цагийн үед Эмээлт захад хятад улсын хоёр иргэн үхсэн болон муудсан малын махыг тусгай бодисоор өнгийг нь сэргээн үнэрийг нь дарж бэлтгэн улмаар зах зээлд гарган борлуулах гэж байсныг ЭЦА, НМХГ-ын алба хаагчид илрүүлжээ. Урьдчилсан үзлэгээр 20 гаруй тонн махыг олж илрүүлсэн байна.
')}